ЮНЕСКО-ийн Олон улсын зохицуулах зөвлөлийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн хурал 10 сарын 27, 28 өдрүүдэд цахимаар болж 18 орны 25 газрыг ЮНЕСКО-д бүртгэх шийдвэр гаргасан бөгөөд манай улсаас Тосон хулстайн байгалийн нөөц газар багтлаа.
Ингэснээр ЮНЕСКО-Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн Монгол орны 7 дахь газар болж байгаа юм.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам