Монголбанкны өнөөдрийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаанд банкууд санал ирүүлээгүй байна. Своп, форвард арилжаагаар мөн банкууд санал ирүүлээгүй аж.
Нэхэн сануулахад, аравдугаар сарын 27 болон 29-ний өдрүүдийн дуудлага худалдаанд арилжааны банкуудаас санал ирүүлээгүй юм. Өнөөдөр /2020.11.03/ Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2851.69 төгрөгтэй тэнцэж байна.