Аливаа эрсдэл, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх арга хэмжээ” сэдэвт сургалтыг Хүчит шонхор ХХК-ийн “Шонхор”, Замилантаяамэд ХХК-ийн “Дөрвөн шонхор”, Анко ХХК-ийн “Нарантуул-2”, Мөнгөт цахир трейд ХХК-ийн “Нарлаг дэнж”, Амин хүнс ХХК-ийн “Амин хүнс” зэрэг 5 худалдааны төвийн удирдлага, эрүүл ахуйч, малын эмч нар, лангуу түрээслэгчдийн нийт 348 төлөөлөлд явууллаа.
Сургалтыг эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр явуулж, гарын авлага, зөвлөмж, сургалтын материалаар хангаж ажиллалаа.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар