Гадаад валютын дуудлага худалдаанд банкууд мөн л оролцсонгүй

2020-11-03 15:271min0
closeup-of-business-woman-hands-counting-money-us-dollar-bills-on-white-money-concept_59017-309

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаанд банкууд санал ирүүлээгүй байна. Своп, форвард арилжаагаар мөн  банкууд санал ирүүлээгүй аж.

Нэхэн сануулахад, аравдугаар сарын 27 болон 29-ний өдрүүдийн дуудлага худалдаанд арилжааны банкуудаас санал ирүүлээгүй юм. Өнөөдөр /2020.11.03/ Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2851.69 төгрөгтэй тэнцэж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй