Архангай аймгийн Цэнхэр сумын ЕБС-д багш Дашзэвэгийн Одгэрэл нь мэргэжлээрээ хориод жил ажиллаж буй юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд англи хэлний Жаклин Истридж багшийг сум орон нутагтаа суурьшуулах орчныг бүрдүүлж, сургуульдаа ажиллуулах явцдаа өөрөө суралцан, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхээс гадна сурагчдад гадаад хэлний мэдлэг олгох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулж яваа нэгэн гэнэ.

Одгэрэл багш нь ажлын талбартаа шавь нарынхаа хүнлэг багш нь байж, хамт олныхоо үлгэр дуурайл болсон ажилтан юм. Хорио цээрийн дэглэмтэй үед Канад улсын Конкордиа Их сургуулийн ТЕСОЛ зэрэг болох Олон улсад англи хэлийг заах эрхтэй 15 кредитийн дипломын хөтөлбөрийг онлайнаар суралцаж төгссөн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн