Монголбанк энэ оны 10 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдан авжээ. Ингэснээр энэ онд нийт 19.2 тн үнэт металл худалдан авлаа.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.3 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тн үнэт металлын 17.5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
Аравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг, Баянхонгор аймаг дахь салбар 114.6 кг, он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тн үнэт металл худалдан авлаа. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 10 дугаар сард 174,145.46 төгрөг байв.