Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнгөрөгч 10-р сарын 23-ны өдөр Архангай аймгийн гурван аж ахуй нэгжтэй жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох гэрээ байгууллаа.
Ингэснээр орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд аж, ахуй нэгжээ хамруулж байгаа хоёр дахь аймаг болж байгаа юм.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт зохион байгуулж, Архангай аймгийн 8 төсөлд нийт 845 сая төгрөгийн зээл шалгарснаас эхний ээлжинд 5 төсөлд 500 сая төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо. Үлдсэн 3 төсөл, 345 сая төгрөгийн зээлийг дараагийн шатны санхүүжилтэд хамруулахаар хүлээгдэж байна.
Архангай аймгаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдаж буй аж ахуйн нэгжүүдэд:
- “Арвижих цэнхэр” ХХК
- “Баянзүрх Оргилжин мөнх” ХХК
- “Хандулаан хан” хоршоо тус тус уг зээлд хамрагдаж байна.