УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Бүлгийн хуралдаанаар 2021 оны улсын төсвийн талаар ярилцлаа. УИХ-ын даргын захирамжаар улсын төсвийн хоёр, гурав, дөрөвдүгээрт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ажлын хэсгийн Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан ахалж байгаа. Ажлын хэсгээс боловсруулсан саналуудыг бүлгийн хурлаар хэлэлцэн тодорхой улс төрийн шийдэлд хүрлээ” гэлээ.
Мөн “Их хурлын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөгийг зарцуулах эрхтэй. Энэ мөнгийг тойрогт ажиллах, хуулийн төсөл боловсруулах, ном хэвлэлийн, сургалт сурталчилгаа явуулах зэрэг олон зүйлд зарцуулна. Тойрогт ажилласан, шатахууны зардлаас эхлээд томилолтын зардал гээд бүгдийнх нь тайланг өгдөг” гэлээ.
Л.Баяр