Тээврийн цагдаагийн албаны Шуурхай жижүүрийн утсанд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 464 дуудлага ирсэн байна. Ослын улмаас долоон хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байжээ. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирчээ.
Түүнчлэн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж, давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй 150 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцжээ.
Хүний амь нас хохирсон зам тээврийн осол:
2020.10.31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын нутагт шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 38 настай, эмэгтэйн амь нас хохирсон
2020.10.31-ний өдөр 21:21 цагийн орчимд Төв аймаг Баянчандмань сумын нутагт асфальтан замд Hyundai porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 38 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон
2020.11.01-ний өдөр 08:56 цагийн орчимд Говь-Алтай аймаг Дэлгэр сумын нутагт асфальтан замд Toyota prius мркийн автомашин онхолдож, жолооч, 59 настай, эрэгтэйн амь нас хохирсон
2020.11.02-ны 00:28 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Нүүрс тээврийн замын 101 дэх км” гэх газарт асфальтан замд Howo маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч, 48 настай, эрэгтэйн амь нас хохирсон
2020.11.01-ний 14:35 цагийн орчимд Өвөрхангай аймаг Хужирт сумын нутагт шороон замд Kia Bongo маркийн автомашин өнхөрч, явган зорчигч, 3 настай, эрэгтэй хүүхдийн амь нас хохирсон ослууд гарчээ.