2020-11-02 15:411min00

Берлинд цахилгаан автобус нийтийн тээвэрт үнэгүй үйлчилнэ

yrshig

6-10 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, шар өнгийн Kleine Gelbe 3 электробус Берлин хотын төвөөр хоёр маршрутаар бүтэн жилийн турш явах гэж байна. Энэ тээврийн хэрэгсэл үнэгүй үйлчлэх аж.

Берлинд өнгөрсөн өвөл яг ийм электробус нэгийг туршиж үзсэн ч маршрут нь одоогийнхоос хоёр дахин бага, хурд нь ч бага байжээ. “Өнгөрсөн өвөл туршсан цахилгаан автобус 12 км/цагийн хурдтай явж байсан. Харин одоо 15 км/цаг хурдтайгаар явна. Төлөвлөгөө ёсоор хавар гэхэд 18 км/цаг болно” гэжээ.

Энэ автобусанд тасалбар шаардлагагүй. Зорчигчдын дунд нэг дагалдагч ажиглалт хийж явна гэжээ.

 

Орчуулагч: Марта

Эх сурвалж: Кorrespondent.net

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй