Хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, зохих зөвшөөрөлгүйгээр тамхи, архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх, зориулалтын бус газар архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж хариуцсан нутаг дэвсгэрийн нүүрс тээвэрлэлтийн автозамын дагуу байрлах цайны газар, айл өрхүүдэд хяналт шалгалт хийлээ.
Арга хэмжээний хүрээнд Алтай сумын Алтангадас багийн иргэн С, А нар нь гэртээ зохих зөвшөөрөлгүйгээр утаат тамхи худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож ажиллалаа.
Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс