МҮОНРТ-ийн уран бүтээлчид, албан хаагчид удирдлагуудаа шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар тэд, коронавирусийг далимдуулан ажилчдынхаа цалинг хассан, мөн тагнаж чагнасан гэж мэдэгдэл гаргасан юм.
Иймд Тагнуулын ерөнхий газар энэ асуудалд цэг тавьжээ. Тодруулбал, МҮОНРТ-д дээрх асуудалтай холбоотойгоор ТЕГ хариу албан бичиг хүргүүлсэн байна. Үүндээ “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн эфир, программын өрөө, нэвтрүүлгийн зөвлөлийн өрөө болон студид суурилуулсан дуу, дүрс бичдэг камер нь дуу дүрс бичих зориулалттай энгийн хэрэглээнд ашигладаг хяналтын камер байна. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд хамаарахгүй болно” гэжээ.
Харин ажилчдын цалинтай холбоотой асуудалд Мэргэжлийн хяналтын газар хариу өгөхдөө “Нийт 751 ажилтны цалин хөлсийг холбогдох тушаал, журмын дагуу тооцон бодож олгосон байна” гэсэн дүгнэлт тус тус гарсан байна.