2020-11-02 16:141min00

 НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль он дуустал хэрэгжинэ

kaplya

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн таван хувиас энэ оныг дуустал 38 мянга гаруй байгууллагын 410 мянган иргэн, даатгуулагч чөлөөлөгдөнө. Үүнд Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон, зогссон, орлого нь буурсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн хэвшлийн их сургуулиуд хамрагдаж байна.

Мөн дээрх байгууллагууд УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу 4-9 дүгээр сард 515 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.

Мөн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль” энэ оны 12 дугаар сарыг дуустал хэрэгжинэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй