2020-10-29 15:351min01

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак 17 жил хоригдох ял сонслоо

uuj

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2008-2013 онд хашиж байсан Ли Мён Бакт оноосон ялыг тус улсын Дээд шүүх хэвээр үлдээжээ. Түүнийг авлига авсан, компанийн хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутай хэмээн үзэж 17 жил хорих, 13 тэрбум воны торгууль, нэмэлт шимтгэл болох 5,7 тэрбум вон төлөх ял шийтгэл ноогдуулсан байна. Түүнчлэн гэрийн хорионд ялаа өнгөрүүлэх боломжтой байсан шийдвэрийг цуцалж, хорих ангид ял эдлүүлэхээр болжээ.

Ли Мён Бакийг “Хөрөнгө шамшигдуулсан болон авлигын хэрэгтэй холбоотойгоор түүнд оноосон ялын анхан шатны шийдвэрт алдаа гараагүй” хэмээн давж заалдах шатанд гаргасан гомдлыг хэлэлцсэн БНСУ-ын Дээд шүүх мэдэгджээ.

 

Л.Баяр

1 сэтгэгдэлтэй

  • delxiimaa oxin

    2020-10-29 19:42 at 19:42

    Ene Solongosuud eronxiilogchdoo shorond xoridog togtoltsootoi aimaar uls bna shuu.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй