Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас “Хогоор бүү хорло” аяныг эхлүүлж “Тамхины хоггүй хотыг хамтдаа бүтээцгээе” хэмээн уриалж байна.
Тэгвэл Зөрчлийн тухай хууль дахь холбогдох заалтад:
7.1.1-т “Олон нийтийн газар, авто зам, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
5.3.1-т “Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” хэмээн заасан.
Л.Баяр