Баян-Өлгий удирдлагууд бөхөд байр авч өгөхийн тулд тендер зарлажээ

2020-10-27 08:001min0
тендер

Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар “Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох”  110 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарлажээ. Тус аймгийн ИТХ нь 2020 оны ээлжит бус 11-р хуралдаанаараа 92 дугаар бүхий тогтоол үйлдэж ийнхүү байр авч өгөх шийдвэрийг гаргасан байх юм.

Зарлагдсан тендерийг энд дарж үзнэ үү

 

Н.БАТАА

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй