Одиша мужийн Цагдаагийн газрын авлигийн хэргийн мөрдөгчид нэгэн инженерийн туслах 48 орон сууц зэрэг 6.53 крор рупи-гээр хэмжигдэх хөрөнгөтэй байсныг илрүүлэн, лхагва гарагт баривчилжээ.
Мөрдөгчид мягмар гарагт инженерийн туслах Рабиндра Нат Прадханыг орлогынхоо эх үүсвэртэй үл дүйцэх хөрөнгийг олж авсан гэх үндэслэлээр Бхубанешвар болон бусад газрууд дахь түүний эд хөрөнгөд нэгэн зэрэг нэгжлэг хийсэн юм.
Прадханы өмчлөлд 2 ширхэг хоёр давхар байшин, 1 ширхэг нэг өрөө хувийн орон сууц, найман газар, 2 дөрвөн дугуйт, янз бүрийн банкин дахь хадгаламж, даатгалын гэрээнд оруулсан хөрөнгө оруулалт, алт, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө, ахуйн эд зүйл ч мөн байжээ. “Ингээд Бхубанешварын GPH Division-II-ийн Гүйцэтгэх инженерийн туслах Рабиндра Нат Прадхан, болон түүний гэр бүлийн гишүүдийн нийт хөрөнгийг 65,386,710 рупи гэж тооцсон болно” хэмээн Цагдаагийн газрын авлигатай тэмцэх албанаас мэдээлжээ.
Албан тушаалтны хэлснээр түүний хүү нь гурван компаний захирлаар ажилладаг гэж бүртгэгдсэн байсан ба эдгээрийн хоёр нь үл хөдлөх хөрөнгө, барилгын чиглэлээр, гурав дахь нь хүнс боловсруулалт, хадгалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн түүний хүү хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг түншлэлийн компанитай байжээ.
Прадханыг Бхубанешварын Тусгай шүүхэд хүргэсэн бөгөөд түүнийг 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл “цагдан хорьж”, батлан даалтад гарах хүсэлтэд нь татгалзсан хариу өгчээ.
Одиша хотын Цагдаагийн газрын авлигатай тэмцэх албаны ажилтан Радхакришна хэлэхдээ “Ийм их хэмжээний үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан төрийн албан хаагчтай хэзээ ч таарчбайсангүй” гэжээ.
Эх сурвалж: www.news18.com