УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Өдрийн сонины 215 дугаарт өгсөн ярилцлагандаа С.Зориг агсны хэрэгтэй холбоотой байр сууриа илэрхийлэхдээ тагнуулын байгууллагатай холбоотой нэгэн асуудлыг хөдсөн юм.
Тэрбээр “Чимгээ, Содномдаржаа нарыг суллаж болно. Нэг л үнэн бий. 2000 онд ҮАБЗ-ийн гурван гишүүн МАН-д байсан. 2009 он хүртэл ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа бас л МАН-ынх нь байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нар байхдаа энэ хэргийг илрүүлэхгүй яасан юм.
Одоо 2016 онд Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гээд гурван хүн төрсөн ах дүү шигээ хамтдаа ойлголцоод явж байна. Тэгвэл энэ хэргийг яагаад илрүүлэхгүй байгаа юм. Хэн алсан юм гэдгийг яагаад гаргахгүй, яагаад ил тод ярихгүй байгаа юм. Би бол Хурц тэргүүтэй тагнуулын ажилтнуудыг өмгөөлсөндөө ярьж байгаа юм биш. Тэгээд ч эрүүгийн хуулийн 251-ээр бол хэрэг бүртгэгч, мөрдөгч ял авах ёстой.
Мөрдөх албаны дарга нь цагаадсан юм чинь энэ зүйл англиар ял өгөх нь угаасаа утгагүй. Уг нь аливаа Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаа нь илрэх ёсгүй байдаг. Гэтэл тухайн үеийн Тагнуулын байгууллагад байсан хэн нэгэн үүнийг зохион байгуулалттайгаар илчилсэн.
Нэг ёсондоо Б.Хурц нар бол илэрсэн тагнуулууд л болчихлоо шүү дээ. Ер нь аль нэг улсад тагнуулын даргаа шоронд хийж байсан түүхийг би санахгүй юм байна. Тэр дундаа үе үеийн Тагнуулын дарга нар бол түүхэндээ үх, эсвэр амьдар гэдэг ийм зарчмаар явж исрэн. Төрийн маш нууц, хар хайрцгийг авч явдаг байгууллага шүү дээ. Төр нь тагнуулчдаа уг нь хамгаалдаггүй юм аа гэхэд илчилдэггүй байх ёстой” гэв.
Б.ИРЭЭДҮЙ