2020-10-23 09:231min00

Алтанбулаг боомтоор 70 орчим иргэнийг татан авлаа

tat1

Улсын онцгой комиссын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Хилийн боомтоор 70 орчим иргэнийг татан авсан. Иргэдийг тусгай зориулалтын автобусаар  Улаанбаатар хотод  авч ирж, “Баянбайгаль” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.