Улсын хэмжээнд байгуулагдаж байгаа “Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ховд аймаг дахь цагдаагийн газраас гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэж яваа эсэх, хулгайн мах тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн, постод алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрээс иргэн Г нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 тооны янгир агнасан гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: Ховд аймаг дахь Цагдаагийн газар