06:00 цагт: УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч асан М.Батчимэгтэй салах ёс гүйцэтгэнэ.

10:00цагт: 300 циркчин цуглаж мэдээлэл хийнэ. Мөн Соёлын яаманд шаардлага хүргүүлнэ. Утас: 88199996

10:00 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны хурал болно.

11:00 цагт: “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монгол Улсад Генерал цол бий болсны 76 жилийн ойн хүрээнд Монгол Улсын генералууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудыг хүлээн авч уулзана.

13:00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, утга зохиол, соёл урлагийн нэрт төлөөлөгч Ламжавын Ванганы мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “ХХ зууны Монголын соёл урлаг, Утга зохиол-Суу билигт Ламжавын Ванган” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Л.Ванган” бүрэн зохиолын I-III боть номын нээлт болно. Утас: 94008114, 99005883

14:00 цагт: “Идэвхтэй алхалтын 10 хоног” аяны хүрээнд “Ахмадын явган аялал” арга хэмжээ нээлтээ хийнэ.

14:00 цагт: Монгол Улсад Арбитрын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал болно. Утас: 99090339

16:00 цагт: Манай улсад 60 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын нөхөрлөл, хамтын ажиллагааны өдрүүд” өнөөдрөөс ирэх арваннэгдүгээр сарын 23-нд болно. Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болох бөгөөд “UBS” телевиз Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн