Санхүүгийн зохицуулах хороо Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажилласны үр дүнд Хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 230 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болголоо.
Мөн Хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл нь хүчингүй болсон 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Цаашид ч Хороо холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлагын арга хэмжээг авч ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс үйлчилгээ авснаар учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэгдэх боломжтойг анхаарах хэрэгтэй юм.
Санхүүгийн зохицуулах хороо