Гурван дүүргийн эрүүл мэндийн төвд томуугийн эсрэг вакцин хийж байна

2020-10-20 10:491min0
unnamed (1)

Улирлын томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-өөс гадна Баянгол, Багануур болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хийлгэх боломжтой болжээ.

Тодруулбал
-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн гуравдугаар байранд 09:00-15:30 цагт,
-Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 08:30-16:30 цагт
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд Даваа, Лхагва, Баасан гарагт 15:00-18:00 цагт хийх бол     Мягмар, Пүрэв гарагт 13:00-18:00 цагт хийнэ.

Түүнчлэн зорилтот бүлгийнхэнд өрхийн эрүүл мэндийн төвд 08:30-17:00 цагт дархлаажуулалт хийж байгаа аж.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй