Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногтгаргасан билээ.
Түүнчлэн өнгөрсөн баасан гарагаас эхлэн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийг зургаан хувийн хүүтэй зээлээр авсан талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
Зургаан хувийн ипотекийн зээлийг шинээр зээл авч буй иргэд авах боломжтой. Өмнө нь найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн хүүг зургаан хувь руу шилжүүлэхгүй юм.