“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус цахим хурал өнөөдөр хуралдаж ногдол ашиг хуваарилалтын явц, тайлан болон ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох , шинээр сонгох зэрэг  асуудлыг хэлэлцсэн юм. 

Санал хураалт явуулсны үндсэн дээр,  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар төрийн төлөөллийн гишүүнээр,

Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Т.Гантулга,
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ,
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан,
Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр,
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ,
Хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нар сонгогдсон  юм. Улмаар тогтоол гарснаар өнөөдрөөс  дээрх гишүүдийн эрх хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

ТУЗ-ын төрийн төлөөллийг сонгохдоо ТУЗ-ын гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах  мэдлэг чадвар, ашиг сонирхлын зөрчилгүй байх, төрийн захиргааны алба хаагч болон төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэгч байгууллагын ажилтан байх  гэсэн үндсэн шаардлагыг тавьдаг.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар томилогдон ажиллаж байна.

By updown

One thought on ““Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг шинээр сонголоо”
  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тогтоол гарч сонгогддог хуультай юм л даа. Тиймээс хуулиа зөрчиж томилогдсон эдгээр нөхдүүд бол хууль бус томилгоо. ТУЗ-ийн гаргасан бүх шийдвэрүүд хүчин төгөлдөр бус болно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн