Орчин цагийн зураачид өөрсдөө илэрхийлэх санааныхаа хил хязгаарыг тогтоодог болжээ. Тэд contemporary artist байдлаар хэр илүү өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлнэ, тэр хэрээр нийгмийн давалгаатай тулгардаг. Орчин цагийн урлаг нь гүйцэтгэл, видео арт, уран зураг, инсталляц гэх мэт хувилбаруудын аль нэгэнд нь өдөөн хатгалгаар нийгэм, үзэгчидтэй харилцан яриа хэлцлийг бий болгодог ч заримдаа далд, гэхдээ ихэвчлэн илэн далангүй, санаатайгаар хийдэг байна.
Нийгэм зөөлнөөр хэлбэл нэгэн хэвийн улиг болсон, ядаргаатай мэт байвал чанга хашгираа хэд дахин илүү үр дүнтэй байдаг. Гэсэн хэдий ч, хэрэв ийм яриа хэлэлцээр хийхийг анх зөвшөөрөөгүй бол өөрсдийгөө хэтэрхий их зөвшөөрсөн гэж үздэг орчин үеийн уран бүтээлчдэд маш тодорхой бөгөөд урьдчилан таамагласан хориг арга хэмжээ авч эхэлнэ. Эрх баригчид, бие даасан идэвхтнүүд эсвэл галерейгаас өөрсдөө нэр хүндээ олж авахаас өөр замгүй болно.
Хоригийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Зөвлөлт засаг задарсны дараах блокийн орнууд болон авторитар дэглэмтэй улс орнуудад (жишээ нь Хятад шиг) энэ асуудлыг маш хялбархнаар цэгцэлчинэ. Хориглох, устгах, бусдаас нуух гэх мэтчилэн. Ийм улсуудад орчин үеийн уран бүтээлчид оршин тогтнох нь бараг үргэлж далд шинжтэй байдаг бөгөөд тэдний гаргаж буй урлаг нь эсэргүүцлийг онцолсон улс төрийн дохио зангаа өгдөг. Өөрсдийнхөө сайн сайхны төлөө өөрийгөө цензурт оруулах нь өөртөө худал хэлж, бүтээлээрээ чин үнэн хэлэх үгнээсээ татгалзсантай ялгаагүй юм. Түүгээр ч зогсохгүй дэлхий даяар заримдаа гэнэтийн байдлаар цензур тавьсан тохиолдол цөөнгүй гарч байсан удаатай.
Юу? Хаана? Хэрхэн?
/Украин/
Орчин цагийн урлагт тавих жинхэнэ цензур Украинд 2013 онд Мистецький Арсеналд гарсан “Агуу, сүрлэг” үзэсгэлэнгээс эхтэй гэхэд болно.
Үзэсгэлэнгийн найруулагч Наталья Заболотная зураач Владимир Кузнецовын “Коливщина: Сүүлчийн шүүлт” бүтээлийг хар будгаар будсан нь тэрхүү зураач найруулагч, эсвэл албан тушаалтнуудын тогтоосон хүрээллээс хальж, багагүй дуулиан тавьсан юм. Гэсэн хэдий ч энэхүү үйл явдал нь энэхүү зураач, төрийн хоорондын зөрчилдөөнийг төдийгүй зураач, найруулагчдын хоорондох зөрчилдөөнийг илчилсэн юм.
Украинд цензур “Агуу, сүрлэг” үзэсгэлэнгээс ч өмнө байсан. 2012 онд “Украины бие”, “Ерөнхий орон зай” зэрэг шүүмжлэлт урлагийн үзэсгэлэнгүүдийг хэсэгхэн хугацаанд дэлгэсэн юм. Харин 2017 онд Давид Чичканы “Втрачена можливість” үзэсгэлэнг хүчээр хаасан нь нийгэм даяар дуулиан тарьсан. Энэ үзэсгэлэн нь Майланы үйл явдлыг сөргөөр үзүүлсэн, радикал хандлагатай гэж үзжээ. Тэгвэл 2018 онд Киевийн SKLO арт орон зайд “Виховні акти” хэмээх хүчирхийллийн сэдвийг хамааруулан харуулсан үзэсгэлэнг зохион байгуулагчид, найруулагчдын зүгээс дарамталсаар байгаад гаргаагүй юм.
Эндээс харахад Украинд өнөөгийн нийгэм улс төрийн байдлыг хэр их хурцаар шүүмжилнэ, тэр хэрээр гаднаас цензурддэг гэсэн үг. Энэ байдал түрхэн хугацаанд өрнөнө гэдэгт итгэхийг хүснэ. Украины уран зураач Никита Кадан “Уран зураачийн адилд өдгөө нэг талаас эрх чөлөөний бүс, өөрсдийнх нь хариуцах байнгын сонголт гэсэн урлаг, нөгөө талаас эдийн засгийн хүчирхийлэл, чөлөөт бус байдал гэсэн хязгаар, хил зааг гэсэн хоёрдмол байдал ажиглагдаж байна” гэж хэлжээ.
/Орос/
ЗСБНХУ-ын үед орчин үеийн урлагийг цензурдсэн хамгийн тод жишээ бол 1962 онд “Шинэ бодит байдал” нэртэй авангардуудын үзэсгэлэн дээрх дуулиан байлаа. Никита Хрущевийн этгээл үйлдлээс болоод энэ үзэсгэлэнд удаан хугацаанд байлгаж, шинэ бодит байдал хуучны эмх журмыг тасчин хаясан юм.
Авдей Тер-Оганьяны 1998 онд “Орчин цагийн урлагийн сургууль”-ийн хүрээнл гаргасан “Залуу бурхангүй үзэлтэн” бүтээл Зөвлөлтийн дараах Оросын орчин цагийн уран зураачдын нууцыг тайлсан гэхэд болно. Энэ зураачийн эсрэг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 282 дугаар зүйл, шашны дайсагналцлын өдөөсөн хэргээр анх удаа хэрэг үүсгэсэн нь тухайн үед Орос орон хангалттай либерал болж чадаагүйг дэлхий дахинаа баталсан юм.
Үүнээс хойш үзэсгэлэнг хатуугаар цензурдсан баримтууд, эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудлууд улам нэмэгдсээр “Болгоомжтой, шашин” үзэсгэлэнгээс Pussy Riot-ын жишээнээс харж болно.
АНУ
1970 онд Нью-Йорк дахь Орчин үеийн урлагийн музейд засгийн эсрэг таагүй мэдээлэл агуулсан “Мэдээлэл” үзэсгэлэн нээгдсэн юм. Мэдээжийн хэрэг, МакКартигийн ид шидийн өдрүүд дууссан байсан ч, жишээ нь Че Гевара, Хар Пантерийн удирдагчдын хөргийг харуулсан үзэсгэлэнгийн хариу үйлдэл Америкийн улс төрийн талаарх таагүй хандлагыг харуулсан гэхэд болно. Эцэст нь хэд хэдэн бүтээлийг үзэсгэлэнгээс хассан бөгөөд энэ алхам нь цензураас өөр зүйл байсангүй.
1989 онд Вашингтонд Коркораны урлагийн галерейд гаргасан Роберт Мэпплторпын “Тохиромжтой мөч” үзэсгэлэн ч дуулиангүйгээр дууссангүй. Консерватив үзэлтнүүдийн шүүмжилсэн түрэмгий хандлагатай үгсээс болоод Мэпплторпын үзмэрүүд галерейд тогтоосон хугацаандаа бүтэн байж чадаагүй юм.
Ерөнхийд нь өгүүлэхэд АНУ-д орчин үеийн урлагийн бүтээлийг цензурдсэн хэдэн зуун жишээ бий. 2017 онд л гэхэд уран зураач Дэвид Пульфусын “Untitled #1” бүтээлийг Бүгд найрамдах намаас гарсан Конгрессын гишүүд гомдол гаргаж, шүүмжилснээс хойш Капитолид үзмэрийн нэг хэсэг болж чадаагүй юм. Марк Моррисын арьс өнгөний ялгаварлалын эсрэг үзэсгэлэн ч Сан-Хосе дэх дунд сургуулийн захирлын гомдлоор зогоосон бол Миннеаполист Уолкерын уран зургийн төвд Сэм Дюраны “маргаантай” уран баримлуудыг устгасан байна. Харамсалтай нь АНУ-д орчин цагийн урлагийн бүтээлийн цензурддэг тохиолдол дэндүү олон.
Хятад
Тяньаньмэний талбай дээр гарсан үйл явдлыг дарахаас хэдэн сарын өмнө Хятадын төрөөс Хятадын орчин үеийн урлагийн “Хятад/Авангард” үзэсгэлэнг хааж байсан удаатай. Хятадын Засгийн газарт бүтээлд ямар ч бэлгийн өнгө аяс, улс төрийн чиг хандлагыг харуулахгүй байхыг шаардаж, оронд нь “85 шинэ давалгааны урлаг” бүлгийн 80 зураачид үзэсгэлэнгийн орон зай гаргаж өгчээ. Гэвч энэ бол чөтгөртэй хийсэн гэрээ буюу уран бүтээлийн эрх чөлөөг хязгаарлах нөхцөл болсон ч зураачид тэсээгүй юм.
Үзэсгэлэнг нээсний дараа төрөөс “Хятад-Авангард” үзэсгэлэнгийн “Харилцан яриа” инсталляцийг зохион байгуулсан зураач Сяо Лигийн нэгэн найзыг баривчилсан байна. Энэ асуудлаар олон улсын хэвлэлүүдээр шүүмжилж байсан ч үзэсгэлэнг арай удаан байлгахад ямар ч нэмэр болоогүй юм. 1990-ээд оны үед Хятадын орчин үеийн уран бүтээлчдэд бага зэрэг эрх чөлөө олгосон бөгөөд тэд энэхүү хүрээндээ Хятадын өнгөрсөн үеийг бага ч атугай харуулахыг хичээж иржээ.
Гэхдээ санаагаа илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласнаар орчин үеийн Хятадын уран бүтээлчдийн урлагийг өрөөсгөл шүүмжлэлд өртөмтгий болжээ. Зохиогчийн тусгалын хурц тод байдал тэр бүр хангалттай байдаггүй ч 1980-аад оны сүүлч үеийн Хятадын уран зураачид дөнгөж цухуйлгах замаар өөрийнхөө хэлэх үгийн агуулгыг бүдгэрүүлдэг болсон байна. Сяо Лигийн бүх шинэ бүтээлээс ингэж санаагаа цухалзуулдгийг харж болно.
Өмнөд Солонгос
2016 онд Associated Press агентлаг Өмнөд Солонгост урлаг кино ертөнцөөс уран зураг гээд урлаг соёлын таагүй 9000 төлөөлөгчийн хар жагсаалт байдаг тухай мэдээллийг ил болгосон юм. Энэ жагсаалтад орсон хэн боловч өөрийнхөө санааг төрөөс дэмжүүлэх эрхгүй.
Харин өөрийнх нь хэрэгжүүлсэн, төрийн оролцоогүй төслийг хүртэл төрөөс худалдан авсан шинжээчид тал бүрээс нь судалж, ухаж төнхдөг гэжээ.
Энэ дуулианыг яаран дарсан боловч бодит байдал дээр ийм жагсаалтад орсон олон зураач, найруулагч, жүжигчид хилийн чанадад байдаг нь тодорхой болжээ.
Эх сурвалж: Prostranstvo.media
Марта