Америкийн Вермонт мужид дунд, ахлах ангийн бүх эрэгтэй сурагчид бэлгэвч үнэгүй тараана. Энэ шаардлагыг шинэ хуульд багтаажээ. Жирэмслэлтээс хамгаалах энэ хэрэгслийг аюулгүй, олж авахад хялбар газар байршуулах юм байна. Тухайлбал, сургуулийн сувилагчийн өрөөнд байлгахаар болжээ.
Ийнхүү Америкийн тус муж хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлж, БЗДХ-аас сэргийлж болно гэж үзэж байна. Шинэ журмыг ЭМЯ, Вермонтын боловсролын агентлаг нь дэмжсэн байна.
Гэхдээ шинэ санаачилга дунд сургуулийн сурагчдад эергээр нөлөөлнө гэдэгт зарим газар итгэхгүй байна. Вермонт мужийн амьдрах эрхийн хорооноос хуулийн төслийг хамгийн аюултай саналын нэг, мужийн түвшинд үр хөндөлт нэмэгдэх шалтгаан болж болзошгүй гэж мэдэгдсэн.
Өнгөрсөн жил тус мужид санал асуулга явуулахад ахлах ангийн сурагчдын бараг гуравны нэг нь бэлгийн харьцаанд орсон гэсэн бол 32 хувь нь л бэлгэвч тогтмол хэрэглэдэг гэжээ. Вермонт муж нь сургуулиудаас сурагчдадаа бэлгэвч тараахыг шаардсан анхны муж болж байна.
Дашрамд дурдахад Францад ч бас иргэддээ бэлэгвч жорын дагуу үнэгүй олгодог. Харин бэлгэвчний худалдааг төрөөс төлдөг байна. Энэ арга хэмжээ нь БЗДХ, түүнчлэн ХДХВ тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм байна.