2020-10-06 12:221min00

Монгол Улсаас хандивласан 30 мянган хонийг БНХАУ руу тээвэрлэж эхэллээ

120721609_3639489652781891_8744459752231329528_o(1)

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлал хийхдээ 30 мянган хонь бэлэглэсэн билээ.

Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ “Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна” гэж байв. Тэгвэл Монгол Улсаас хандивласан 30 мянган хонийг БНХАУ руу тээвэрлэж эхэлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй