Орон нутгийн сонгуультай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын гишүүд өнөөдөр /2020.10.06/ хэвлэлийн хурал хийлээ. Тэд Орон нутгийн сонгуулийн үеэр Ардчилсан намыг бүртгэхгүй байх, бүртгэхээс татгалзах үйлдлүүд гарч байна. Дархан-Уул аймгийн АН зургаадугаар сарын 24-ний өдөр хуулийн дагуу АН орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө аймгийн аудитын газарт өгсөн. Хуульд зааснаар хандивын дансны баталгаажуулалтыг өгөх ёстой атал Дархан-Уул аймгийн аудитын газар хандивын дансыг баталгаажуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Орон нутгийн сонгууль 10 хоногийн дараа болох гэж байхад сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна. УИХ хууль тогтоох байгууллага, хууль амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьдаг. Гэтэл Дархан-Уул аймагт өнөөдөр сонгох, сонгогдох эрхгүй болж байна. Энэ асуудлыг шүүх, Сонгуулийн хороо авч хэлэлцээд зохих шийдвэрийг гаргах боломжтой байсан ч ямар нэг шийдвэр гаргахгүй байна хэмээн мэдэгдэв.