ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өнөөдөр 803 сорьцод шинжилгээ хийжээ.
Ингэхэд нэг хүний шинжилгээний сорьцод коронавирусийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас цахимаар мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж, батлагдсан тохиолдлын тоо 315 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 294 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 249 мянган хүн эдгэрчээ.
Л.Баяр