Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ жилийн цувралыг “Будапешт-2020” Их дуулга тэмцээнээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Унгарын Будапешт хотноо аравдугаар сарын 23-25-нд зохион байгуулахаар төлөвлөөд буй жүдо бөхийн Их дуулгад оролцохоор АНУ, Бразил, Гүрж, Азербайжан, Герман, Монгол, Франц, Итали, Нидерланд, Узбекистан зэрэг 62 орны 544 жүдоч мэдүүлгээ өгөөд байгаа аж. Их дуулга тэмцээн нь улирлыг дахин эхлүүлэх төдийгүй “Токио-2020”-ийн эрхийн онооны төлөө өрсөлдөх тэмцээний нэг гэдгээрээ онцлогтой. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж дараах бөчүүд зодоглоно.
Эрэгтэйчүүд:
- 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд,
- 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах,
- 73 кг-д Л.Анхзаяа,
- 81 кг-д С.Моллаи (2018 оны дэлхийн аварга), Г.Болор-Очир,
- 90 кг-д Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн,
- +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Б.Мандалбат,
- эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, А.Нямхишиг,
- 52 кг-д Б.Хорлоодой,
- 57 кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг,
- 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Буянжаргал,
- -78 кг-д О.Мөнхцэцэг,
- +78 кг-д Э.Гандиймаа, А.Адьяасүрэн