Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээлэл хийлээ. Мотэги Тошимицү аравдугаар сарын 09, 10-ны өдөр манай улсад айлчилна.
Айлчлалын талаар ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогос мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
/ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогос/
“Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү аравдугаар сарын 09, 10-ны өдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар манай Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын уеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы Стратегийн туншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцана.
Мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно гэдэг мэдэг мэдээллийг ГХЯ-наас өглөө. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилж байсан. Та бүхэн анзаарсан бол он дараалж манай улсад айлчлах гэж байна. Энэ удаа Монгол улсад хийж буй айлчлал нь дангаар буюу зөвхөн Монгол улсад айлчилж байгаа юм. Энэ зүйл нь юуг харуулж байна вэ гэхээр Япон улсын төр засаг, засгийн газар гадаад хэргийн сайд Монгол улстай Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх асуудалд өндөр ая холбогдол өгч байгааг харуулж байна.
Л.Баяр