Д.Нямхүү: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрлээ

2020-10-05 11:20
5e992a49b5ddd-2

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ

“Аравдугаар сарын 4-ны өдрөөс өнөөдрийг хүртэл сүүлийн 3 хоногийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон нийт 1823 хүнд Ковид-19 ын шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1822 хүнд коронавирус илрээгүй байна.

Харин нэг хүнд илэрсэн байна. Аравдугаар сарын 4-ний өдрийн Нурсултан-УБ-ын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйн шинжилгээнд илэрсэн байна. Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын 314 тохиолдол батлагдсанаас 307 нь эдгэрсэн. 294 хүн эдгэрч эмнэлгээс гарсан” гэлээ.

 

Л.Баяр