Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг мэдээллээ.
Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээлэл гарсан.
Улмаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан P.Пүрэвдагва нар А сорьцын шинжилгээнүүдийг хүлээн зөвшөөрчээ. Харин Улсын харцага Б.Бат-Орших албан бичгээр зөвшөөрч буйгаа илэрхийлжээ. Ингэснээр Б сорьцыг хийлгэх шаардлагагүй болж байгаа юм.
Дээрх мэдээллийн үеэр Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж: “Есдүгээр сарын 08-нд Монголын допингийн эсрэг байгууллагаас 77 дугаартай албан бичиг ирсэн. Үүнд гурван бөхийн асуудал байсан. Тэдний нэрийг зарлая.
- Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориотой жагсаалт 2020”-д багтсан гурван төрлийн бодис,
- Улсын аварга Н.Батсууриас дээрх хориглосон жагсаалтад багтсан нэг төрлийн,
- Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус тус илэрсэн” гэлээ.