Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
/ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам/
“Монгол улс жил бүр ээлжит арван хоног буюу дархлаажуулалтын 10 хоногийг жилд хоёр удаа тэмдэглэж ирсэн. Энэ нь тав болон арван сард. Энэ жил “ Томуугаас сэргийлье” гэсэн уриан доор энэ сарын 1-10 өдрүүдэд улсын хэмжээнд эсрдэлт бүлгийн хүмүүсийг томуугийн эсрэг вакцинаар вакцинжуулах ажлыг зохин байгуулж байна.
Дархлаажуулалтын тухай хуулинд томуугийн эсрэг вакциныг давхар судлалын заалтаар сайн дурын үндсэн дээр эрсдэлд бүлгийнхэнд хийдэг.
2016 оноос хойш дархлаажуулах эрсдэлт бүсийнхний тоо эрс нэмэгдсэн. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад гурав дахин их вакцин авч эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.
Энэ жил бид хоёр удаагийн ханган нийлүүлэлтээр хоёр үйлдвэрлэгчийн 509,500 хүн тун вакцин хүлээж авсан. Энэ вакцин нь ДЭМБ-аас 2020-2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгосон, батламжийг нь авсан 3 цэнт А хүрээний H1N1, А хүрээний H3N2, Б хүрээний нэг омгийг агуулсан 3 цэнт вакцинаар хүн амыг дархлаажуулах ажлыг зохин байгуулж байна.
509,500 хүн тун вакцинаа 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, ажил мэргэжлийн шаардлагаар хийлгэдэг эрсдэлт бүлгийн хүмүүст хийлгэх зорилгоор 20 гаруй байгууллагад 487,000 хүн тун вакциныг хүргэсэн байна. Дархлаажуулах ажиллагаа улсын хэмжээнд эхэлсэн байна.
Томуугийн вакцинд аймгийн төвийн 2-5 насны хүүхэд, нийслэлийн хувьд 6 сартайгаас 9 насны хүүхдүүдийг харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр зохион байгуулж байна. Энэ насны хүүхдүүд томуугийн өвчлөлд өртөмтгий байдаг учир дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна. Мөн эсрдэлт бүлгийн 65 буюу түүнээс дээш насныхан, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй иргэд харьяа ЭМТ-ийнхөө дархлаажуулалтын нэгжидүүдээ вакцинд хамрагдаж байгаа. Вакцинд хамрагдахад хүүхдүүдэд анхаарах зүйлс нь:
-Сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдаагүй байх ёстой. Хэрэв сүүлийн нэг сарын хугцаанд вакцинд хамрагдсан хамрагдсан бол вакцинд хамрагдсан мэдээлэлээ өгөөд дархлаажуулалтаа хойшлуулах ёстой.
-Бусад насныханд эсрэг заалт байхгүй.
-6 сартайгаас 2 насны хүүхдүүдийг 2 тунгаар, дархлаажуулна. 3-аас дээш насныхныг 1 удаагийн тунгаар дархлаажуулж байгаа.
Томуугийн эсрэг вакцинд хамрагдсанаар томуугийн өвчлөл болон хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй байдаг тул эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгээс авч байгаа зөвшөөрлийн хуудастай танилцан, мэдээлээ бүрэн бүтэн өгч, гарын үсэг зуран баталгаажуулан бага насны хүүхдүүдээ вакцинд нь идвэхтэй хамруулж дархлаажуулах ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Л.Баяр