Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 10 гаруй суудал хоосон иржээ

2020-09-30 14:191min0
120448012_337682114126957_6794049409931780743_n

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Есдүгээр сарын сүүлийн Сиэтл-Улаанбаатарын нислэгээр 10 гаруй суудал хоосон ирсэн. Ирэх сард хийхээр төлөвлөсөн 10 гаруй тусгай үүргийн нислэг бий. Сиэтл рүү дахин нислэг үйлдэх эсэхийг аравдугаар сард хийх транзит зорчигчдын тоог харж байгаад шийдвэрлэх болно.

Мөн “УОК-ын гуравдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой гадаадын иргэдийг тодорхойлж өгсөн. Иймд УОК-ын даргын зөвшөөрлөөр есдүгээр сарын 29-нд үйлдсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 15 улсын 216 иргэн Монголд ирсэн.

Эдгээр хүмүүс Монгол Улсад байнга оршин суудаг, ажиллаж, амьдардаг иргэд юм. Тэднийг Монгол Улсын иргэдийн тусгаарлах байрнаас өөр үнээр тусгаарлан ажиглаж байна” гэлээ.

Улсын онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд нийт 82 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж вто зам болон агаарын замын боомтоор нийт 22973 иргэнээ эх оронд нь авчирсан байна. Үүнд, нислэгээр 16483 иргэн, авто замаар 6536 иргэн иржээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй