Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж, Монгол Улсын 2021 оны төсөв, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөлллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэв.
Мөн Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтов.
Энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцлөх бөгөөд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох төлөвтэй байна.