Авто тээврийн үндэсний төвөөс /АТҮТ/ улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ. 

Тус байгууллага өнгөрсөн долдугаар сараас хойш Шивээ хүрэн, Гашуун Сухайтад  нүүрс тээвэрлэж буй 240 компанийн 14 мянга орчим жолоочийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж буй эсэхэд хяналт тавьсан байна.

Тодруулбал, Шивээ хүрэн, Гашуун Сухайтад  үйл ажиллагаа явуулж буй нийт 240 компаниас 161 нь шалгалтад хамрагдсан байна. Үүнээс 25 аж ахуйн нэгж л шаардлага хангасан байна. Дунд эрсдэлтэй буюу жолоочийн унтах, идэх зэрэг анхдагч хэрэгцээг хангасан 67 аж, ахуйн нэгж  үйл ажиллагаа явуулж байсан бол үлдсэн хэсэг нь ажилчдын нийгмийн асуудлыг орхигдуулжээ. Тиймээс шаардлага хангаагүй газруудын зөвшөөрлийн бичгийн олголтод тодорхой хязгаарлалт тавьжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн