2020-09-29 10:071min00

Алмата-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 95 иргэн эх орондоо ирлээ

259782-15082020-1597454338-1629930147-онгоц

Алматы-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.09.28/ 22:31 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 95 иргэн эх орондоо ирсэн. Үүний 4 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 8 нь өндөр настан, 19 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь жирэмсэн, 63 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмадын амралт”-д тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй