Бага насны хүүхдүүд галт зэвсгээр тоглож байгаад сум алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй хүүхэд буудуулсан шархтай хүргэгдэн ирээд нас барсан байна.
Уг хэрэг явдал есдүгээр сарын 26-ны өдөр болсон бөгөөд хүүхдүүд тоглож байхдаа буугаар оролдсоны улмаас санамсаргүйгээр сум алдсан болохыг тогтоожээ. Уг хэргийг одоогоор Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.