Есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Олон Улсын Математикийн 61 дэх удаагийн Олимпиад онлайнаар зохион байгуулагджээ. Тус тэмцээнд энэ жил Монгол Улсаас М. Өнөболд, УБ-1-р сургууль, О. Мишээл, Шинэ-Монгол сургууль, А. Нямдаваа, Сант сургууль, Б. Хантүшиг, УБ-11-р сургууль, Б. Батсамбуу, Олонлог сургууль, Д. Энэрэлт, Сант сургууль төлөөлөн оролцсон бөгөөд 1 алт (О.Мишээл), 2 мөнгө (М.Өнөболд, А.Нямдаваа), 1 хүрэл (Б.Хантүшиг) медаль хүртэж Монгол хүүхдүүд Олон Улсын Математикийн Олимпиадаас 4 медаль авлаа.
М.Өнөболд 2019 оны ОУ-ын Математикийн олимпиадаас Монгол Улсын 3 дахь алтан медаль, А.Нямдаваа энэ жил Мэдээлэл Зүйн Олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг аваад байна. Мөн О. Мишээл алтан медаль авч өндөр амжилт үзүүллээ. Уг алтан медаль нь Монгол Улсын түүхэн дэх 4 дэх алтан медаль болоод байна.
Л.Баяр