Өнөөдөр Сиатл руу хөөрөх тусгай үүргийн нислэгээр 254 хүн иргэн эх орондоо

2020-09-28 09:201min0
Image___MIAT_Mongolian_Airlines_737_MAX_8.5c6eb36fc68fd-2-1

Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр  төлөвлөгдсөн.

Өнгөрсөн хугацаанд 12 удаагийн нислэг үйлдээд байна. Есдүгээр сарын 28-нд  буюу өнөөдөр Сиатл руу нислэг үйлдсэнээр энэ сарын нислэг дуусах юм. Энэ сард Сиатл руу гурван удаагийн нислэг үйлдэхээр хуваарьт орсон.

Есдүгээр сард хийгдсэн тусгай үүргийн НИСЛЭГҮҮД:

Есдүгээр сарын 2-нд Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэн. Дээрх онгоцоор ирсэн 84, 83, 63, 57  настай дөрвөн эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн.
Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 266 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 8-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эрсэн.
Есдүгээр сарын 12-ндТокио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор  263 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоцоор АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 262 иргэн  ирсэн.
Есдүгээр сарын 17-нд  Хонконг-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоцоор 226 иргэн  ирсэн.
Есдүгээр сарын 18-нд Туркийн Истанбулаас   250 гаруй хүн ирсэн.
Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор  256 иргэн эх орондоо ирсэн.
Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 209 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 24-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 216 иргэн   ирсэн.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй