Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ажилтай танилцсан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Үүнтэй холбогдуулан:
– Дотооддоо үйлдвэрлэж байгаа цементийн зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах, цемент экспортлоход дэмжлэг үзүүлэх
– “Богдхан төмөр зам” төслийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг Азийн хөгжлийн банктай хамтран явуулах
– Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, гэрээ нь цуцлагдсан хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулах хүртэл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх
– Ургац тээврийн замын засвар, арчлалтыг богино хугацаанд дуусгах
– “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орон нутгийн ачаа тээврийн алдагдалтай бүлгүүдийн тарифыг шинэчлэх
– Тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг байх
– “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон бусад асуудлыг шийдвэрлүүлэх
– Дархан-Өргөө политехник коллеж, уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг нэгтгэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болгох
– Ургац хураалтад ажиллаж байгаа оюутан, цэргийн албан хаагчдыг 2020 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл сунгаж ажиллуулах, шаардлагатай асуудуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлаг, Аймгийн Засаг дарга нарт даалгав.