Зарим суурин газрын шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлтийг 100 хувь болголоо

2020-09-23 13:50
ulaanbaatar-2

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны товч мэдээг танд хүргэж байна.

Үүнд:

– Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт үзүүлж байгаа 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болгов.

– Азийн автозамын АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах нийт 18.82 км автозам, 201 метр төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралтаар батлав.