Он гарсаар улсын хэмжээнд найман сарын байдлаар нийт 3,268 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ.
Үүний улмаас 194 хүн амь насаа алдаж, 357 хүн гэмтэж бэртэн, 80,466 толгой мал, амьтан хорогдож, 22.8 сая төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1,865 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 97.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 255 сая төгрөгийг зарцуулсан.
Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын
85 хувь буюу 2,743 хүний буруутай үйл ажиллагаанаас,
11 хувь буюу 382 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,
3 хувь буюу 106 нь нь ус, цаг уурын гаралтай,
1 хувь буюу 37 нь геологийн гаралтай холбоотой осол тус тус эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.