2020-09-23 09:181min00

Соёл судлаач Д.Ганпүрэв соёлын яаманд эртний нүүдэлчдийн дахин сэргээсэн “Алтай” ятга хөгжмөө дурсгалаа

120133238_152609943194405_2410763205457402672_o

Алтай ятга нь 1400 жилийн өмнөх эртний нүүдэлчин монголчуудын хөгжмийн зэмсэг гэдгийг Монгол-Германы судлаачид нотолсон юм.

2008 онд Ховд аймгийн, Манхан сумын “Жаргалант хайрхан”-ы хормой, хадны булшнаас олдсон эртний нүүдэлчин монголчуудын хөгжмийн зэмсэг, олдворыг дахин сэргээсэн юм.

Хүчирхэг Монголчуудын түүхэн дэх өв соёлын уламжлал нь өнөө цагийн Соёлын яамны бодлогын нэг байх ёстой бөгөөд үүгээр ард түмнээ гэгээрүүлэн засаглах ёстой.Соёлын яамандаа гүн хүндэтгэл үзүүлэн Сайд С.Чулуун болон түүний баг, хамт олонд, ардаа соён гэгээрүүлэх удирдахуйн их амжилтыг хүсэн ерөөж Алтай ятгаа бэлэглэв.