Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ирэх долоо хоногт ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалтай холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 14 хоног тусгаарлагдах ёстой. Тусгаарлалтын хугацаа дуусахаас өмнө ОХУ-д хийх айлчлал эхэлж байгаа тул Оросын тал зөвшөөрлвөл тусгаарлалтын хоногийг дуусгалгүйгээр ГХ-ны сайд Н.Энхтайван айлчлал хийх аж.
Энэхүү айлчлал нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжин холбогдох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийн талаар ярилцаж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой аж.