Суга Ёшихидэ Япон Улсын Ерөнхий сайдаар сонгогдлоо

2020-09-16 15:041min0
shi2

Япон улсын парламентын доод танхимын гишүүд өнөөдөр санал хурааж, Либерал ардчилсан намын тэргүүн Суга Ёшихидэг тус улсын шинэ Ерөнхий сайдаар сонгогдлоо. Өдгөө 71 настай Суга Ёшихидэ нийт 462 гишүүн оролцсон санал хураалтаас 314 санал авч, ялалт байгууллаа.

Суга Ёшихидэ өмнөх ерөнхий сайд Абэ Шинзогийн хэрэгжүүлж байсан бодлогуудын ихэнхийг үргэлжлүүлэхээ хэлсэн байна.

Шинзо Абэгийн Засгийн газар өнөөдөр бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа зарласан. Гэсэн ч Сангийн сайд Асо Таро, Гадаад харилцааны сайд Мотеги Тошимицү нарыг албан тушаалд нь хэвээр үлдээхээр болсон аж.

 

Л.Баяр

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй