АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 255 иргэн эх орондоо ирнэ

Эдгээр иргэдийн
58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
37 нь өндөр настан,
29 нь эрүүл мэндийн шалтгаантай,
хоёр нь жирэмсэн-асран хамгаалагчтай,
134 нь бусад шалтгаантай иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлана. Гадаад улсуудаас иргэдээ татан авч буй ээлжит тусгай үүргийн уг нислэг өнөөдөр Улаанбаатарт 19:09 цагт газардах хуваарьтай байна.
Улсын онцгой комиссын Шуурхай штаб