Өнөөдөр “Чингис хаан” музейн барилгын бүтээн байгуулалтын явц, дотоод интерьер дизайн, үзүүлэг дэглэлт төлөвлөлтийн хурал Чингис хааны өв, соёлын хүрээлэнд боллоо.

Хуралд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, БСШУСБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Соёлын сайд С.Чулуун, Соёлын дэд сайд М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”, “Билгүүн Монгол констракшн”ХХК , “Балданс” ХХК, “Интеллект Тауэр” ХХК, “Скайлайн Дизайн” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун: “Чингис хаан ” музейн ажлын бүх шатны үйл явцтай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулан шийдвэрлүүлэхээр боллоо.

Чингис хааны музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас VIII Богд Жавзандамба хутагт хүртэлх Монголын бүх хаадын түүх, түүнтэй холбоотой үзмэр, археологийн дурсгал, эд өлгийн зүйлийг харуулахаар төлөвлөөд байна.

Тус музей нь олон улсын стандартад нийцсэн, түүхийн чухал олдворуудын хадгалалтын системийг сайжруулсан аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах Монгол Улсын соёлын голомт болно хэмээн үзэж байна.

Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн